ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА
Open Panel

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН СОРИЛТЫН ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

 

          Тус Сорилтынлаборатори нь анх ХӨЭАЦС-ийн дэргэд 1966 онд Бактерлогийн лаборатори нэртэйгээр 1 эмч, 2 лаборант, 1 шил угаагчтай байгуулагдсан. 1970 онд ЭА-аас АЦХСС-ийн дэргэд хими, бактериологийн лаборатори болон өргөжин, 1995 онд НЭМ төвд, 1999 онд МХГ-ын харъяа, 2001 онд СХЗТөвд бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж сорилт баталгаажуулалтын нэгдсэн лаборатори болон 2012 оны 7 сараас МХГазрын харъяанд шилжиж одоо тус лаборатори нь 1 чанарын менежер , 3 шинжээчийн орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

 

         Сорилтын  лаборатори нь  Дундговь аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ аж ахуйн нэгж байгууллага, бүтээгдэхүүний чанарт хяналт явуулах, стандартын мөрдөлтөд төрийн хяналт тавих, маргаан таслах, бүтээгдэхүүнийг бөөнөөр буюу цувралаар үйлдвэрлэх, борлуулах, хэрэглэх зөвшөөрөл өгөх дүгнэлт гаргахад шаардагдах лабораторийн сорилт туршилтыг хийж сорилтын дүнг үнэн зөв гаргах зорилгоор байгуулагдсан.

 

           Сорилтын  лаборатори нь 2002, 2004, 2006, 2009, 2013, 2015  онуудад нийт  6 удаа итгэмжлэлд орж итгэмжлэгдэх эрхээ 2020 он хүртэл сунган ажиллаж байна.

 

           Лабораториуд нь химийн , хор судлалын лаборатори , нян судлалын лаборатори гэсэн 2 үндсэн хэсэгтэй .  Тус лаборатори нь лабораторийн эрхлэгч-1 , нян судлалын шинжээч - 1, химийн шинжээч - 2  гэсэн  4 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

 

           Нян судлалын сорилтын лаборатори нь 8 өрөөтэй.

 

           Үүнд: оффисын өрөө - 1, Орчины шинжилгээний өрөө - 1, дээж хүлээж авах өрөө - 1, ариутгал устгал, угаалгын өрөө - 1, өсгөвөр бэлтгэх өрөө - 1, хүнсний шинжилгээний өрөө - 1, гоо сайхан, хөгц мөөгөнцөрийн  шинжилгээний өрөө - 1, амралтын өрөө - 1 бий.

 

           Мөн химийн лаборатори нь 6 өрөөтэй. Үүнд: оффисын өрөө - 1, дээж хүлээж авах өрөө - 1, шинжилгээний өрөө - 2, бодис хадгалах өрөө - 1, амралтын - 1 өрөөтэй.

 

           Нян судлалын лаборатори нь жилдээ 2000 сорьцонд 6500 үзүүлэлт, химийн лаборатори нь жилдээ 500 сорьцонд 1200 үзүүлэлтээр, нийт 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байна.

 

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болсон хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин хүнсний аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд лабораторийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна.

 

Мэргэжлийн хяналт шалгалтын үр дүнг, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний чанар эрүүл ахуй аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг лабораторийн шинжилгээний дүнгүйгээр баталгаажуулахад боломжгүй юм.

 

Сорилтын лаборатори нь хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд тавих төрийн хяналт шалгалтын ажлын үр дүнг бие даасан, хараат бус магадлан итгэмжлэгдсэн шинжилгээний дүнгээр баталгаажуулах үүрэг бүхий өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,  Стандартчилал, тохирлын үнэлгээний хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд явагддаг.

 

2013 онд   Байгууллагаас  4,147,500 төгрөгний хөрөнгө оруулалт  2014 онд  1-р улиралд МХЕГ-аас 34,767,700 төгрөгний 15 нэр төрлийн тоног төхөөрөмж,  2-р улиралд Аймаг орон нутгийн  хөгжлийн сангаас 54,000,000 төгрөгний 16 нэр төрлийн тоног төхөөрөмж, 26 нэр төрлийн нийт 92,915,200 төгрөгийн оношлуур, урвалж бодисоор хангагдаж, хор судлалын шинжилгээг хийх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.