Сэрэмжлүүлэг
Open Panel

  Монголын уламжлалт цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний дэлгүүрүүдэд хүнсний эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хадгалалтын хугацаа дууссан, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус /гоймон, шоколад, молоко, печенье, набор, ундаа жүүс гэх мэт/ хүнсний бүтээгдэхүүн ихээр худалдаалагдаж байна.

Иймд иргэд та бүхэн хоол, хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого, ахуйн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний чанар, хадгалалтын хугацааг сайтар шалгаж худалдан авалт хийж байхыг анхааруулж байна.Мөн хэрэглэгчид та бүхэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ажил үйлчилгээнээс татгалзаж, иргэдийн эрх ашгийг зөрчсөн чанаргүй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний талаарх мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 70592147 шуурхай утсанд мэдээлнэ үү.