Зөвлөмж
Open Panel

Усны савыг гэрийн нөхцөлд угааж ариутгах зөвлөмж

Гэрийн нөхцөлд усны чанар аюулгүй байдлыг хангах зорилгоор усны сав, ус зөөх сав, шанагыг угааж ариутгахдаа дараах шаадлагыг хэрэгжүүлэхэд анхаарах. Үүнд: Усны савыг 7 хоногт 1 - 2 удаа буюу шинээр ус авах тохиолдол бүрд хүнсний зориулалтын сав суулга, аяга таваг угаагч бодистой бага зэргийн усаар, богино зөөлөн үстэй сойзоор сайтар сойздон угааж, цэвэрлэнэ.

Усны савыг угаасны дараа цэвэр усаар сайтар зайлж угаасан бодисыг бүрэн цэвэрлээд ундны усаа хийнэ. Усыг хутгах шанагыг усны савны нэгэн адил угааж цэвэрлэх бөгөөд зөвхөн усыг хутгах зориулалтаар хэрэглэж усны чанар аюулгүй байдлыг хангана. Ус зөөх сав нь тагтай, цэвэрлэж ариутгах боломжтой байх нь зүйтэй.

Та дээрхи зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж ундны усыг гэрийн нөхцөлд зөөх, хадгалах явцад бохирдохоос сэргийлэх нь гэдэсний халдварт өвчин, суулгалт халдварын өвчлөл үүсэхээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм.