Зөвлөмж
Open Panel

Төмс, хүнсний ногоо худалдаалагчдад өгөх зөвлөмж

 

  1. Худалдаа эрхлэгчид нь ажлын хувцсыг /хормогч, ханцуйвч, бээлий/ өмсөх
  2. Хэрэглэгчдэд зориулсан 1 удаагийн бээлий, торыг бүрдүүлэх
  3. Ногооны үнийг ил тод бичиж, байршуулах
  4. Түүхий болон бэлэн бүтээгдэхүүнийг хамтад нь биш, тусгаарласан байдлаар хайрцаг, саванд хийж худалдах,
  5. Ногоо худалдах цэгт чанарын ялгалт хийгдсэн, стандартын шаардлага хангасан төмс хүнсний ногоог худалдана.
  6. Агуулахад төмс, хүнсний ногоог хадгалахдаа хананаас 1-1.5 метр зайтай хурааж салхи орж байхаар хураана. Хадгалах байр нь 12-с дээшгүй температуртай, 80-85% харьцангуй чийглэгтэй байвал зохино.
  7. Төмс, хүнсний ногоог жижиглэн худалдаалах цэгт бараа хураах тавцанд /газраас хөндийрүүлсэн вандан, поддон/ өрж байрлуулах, хайрцагтай бол 1.5-2 метрийн өндөр давхарлан хураах, шуудайтай бол босоо байдлаар нэг үе өрж хадгална.
  8. Лангуун дээр ногоог худалдан авагч өөрийн хэрэгцээгээр авах боломжийг бий болгон сагсанд хадгалж худалдаална.
  9. Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт гудамж, талбайд ил задгайгаар хүнсний ногоог худалдаалахгүй байх
  10. Стандарт, чанарын шаардлага хангаагүй төмс, хүнсний ногоог худалдаалахгүй байх нь зүйтэй