Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

 

2017.01.19

Мэргэжлийн хяналтын газрын Мал үржил, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Б.Батгэрэл Аймгийн онцгой комиссоос томилсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Ажлын хэсэг Баянжаргалан, Говь-Угтаал сумын 8 малчин өрхийн хонины цэцэг өвчний шинж тэмдгээр тусгаарлан ялгасан 547 хонинд үзлэг шалгалт хийж лабораторийн шинжилгээгээр онош нь баталгаажсан буюу эзний хүсэлтийг үндэслэн 3 өрхийн 27 хонийг устгуулан ариутгал халдваргүйжүүлэлт хийлгүүлж малын эмчийн актыг баталгаажууллаа.

Мөн 4 өрхийн өвчтэй хониноос дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит явуулан хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарилтын явц байдалд хяналт шалгалт хийлээ. Хяналтын явцад Баянжаргалан сумын малчин Иргэн тусгаарлан ялгасан өвчтэй 53 хонийг мал эмнэлэг ариун цэвэр, гарал үүслийн бичиггүй зарж нутаг дэвсгэр хэсүүлсэн зөрчил илэрсэн тул Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу шийтгэврийн арга хэмжээ авч, өвчтэй хонь зах зээлд борлуулж давтан зөрчил гаргасан Ченжийг ажлын хэсгээс цагдаагийн газраар шалгуулахаар мэдэгдэж,  Говь-Угтаал сумын Засаг даргад 7 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага, Баянжаргалан сумын Тамгын газрын дарга болон багийн засаг дарга нарт ажлын хэсгээс албан бичгээр хугацаатай үүргийг тус тус өгч ажиллалаа.