Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2019.09.04

Өлзийт сумын нутаг Шарангад хэмээх газарт Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөлгүй хайлуур жонш олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, хууль бусаар олборлосон хайлуур жоншийг улсын орлого болгож

зөрчил гаргасан иргэдээр техникийн нөхөн сэргээлт хийлгэж ажиллалаа. Өлзийт сумын удирдлагууд болон байгаль орчны хяналтын улсын байцаагч, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нарт Нөхөн сэргээлтийг тусгай комисс гарган хүлээж авах ажлыг зохион байгуулах, цаашид хууль бус үйл ажиллагааг давтан гаргуулахгүй байнгын хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө