Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2019.09.01

    Хүүхдийн эрх аюулгүй байдал сэдэвт сарын аяны хүрээнд Хичээлийн шинэ жилийн бэлтгэл элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналтыг 14 цэцэрлэг, 11 сургууль, 1 МСҮТ-д хийлээ. Цэцэрлэгт хамрагдвал зохих 2745 хүүхдээс 77,3 хувь нь хамрагдсан ба анги дүүргэлт31 хүүхэдтэй байна. Түрээсийн байртай 1, зориулалтын бус байртай 2 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

11 ЕБС-ийн батлагдсан хүчин чадал нь 6270 ба 250 бүлэгт 6764 хүүхэд суралцаж байна. Эрүүл ахуй халдвар хамгаалал, Боловсролын хяналтын хяналтын чиглэлээр нийт 188 дутагдал илрүүлж 63 хувийг шалгалтын явцад арилгуулж бусад зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. 2-р шатны хяналт шалгалт үргэлжилж байна.