Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2019.08.21

Улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр шинээр баригдаж буй барилга байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт хийх удирдамжийн хүрээнд Шувуутайн хийморь ХХК-ийн 20 айлын орон сууц, иргэн Б.Сайнбаярын 20 айлын орон сууц, иргэн Т.Мөнхбаярын 20 айлын сууц, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын конторын барилга, ЦДҮС ТӨХК-ийн Гоийн бүсийн салбарын конторын барилга, иргэн О.Өлзийдүүрэн, Н.Ганболд нарын 16 айлын орон сууцны барилгуудад

барилгын техник, эрчим хүч харилцаа холбоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, өргөх механизмын хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж технологийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж илэрсэн дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагыг хүргүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.