Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2019.08.19

Ашигт малтмалыг хууль бусаар олборлох эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран Гурвансайхан сумын нутагт хяналт шалгалт хийлээ. Тус сумын Хүрэн дэл /Билүүт/ хэмээх газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Эрдэнэс трак ХХК

өөрийн эзэмшлийн талбай дээр хайлуур жонш олборлож нутгийн иргэдээр ялгуулж байсан зөрчлийг илрүүлж хууль бус үйл ажиллагааг зогсоож зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Цаашид хууль бус үйл ажиллагааг давтан гаргуулахгүй хяналт тавьж ажиллах талаар Гурвансайхан сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт үүрэг чиглэл өглөө