Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2019.07.15

Торгоны зам” олон улсын авторалли тэмцээний ложистик, санхүү, хоол, хүнс, орон байр, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын асуудлыг хариуцсан дэд ажлын хэсэгт Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнцэцэг, улсын байцаагч Э.Бямбасүрэн, Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Н.Болормаа, Эрчим хүч, харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Золжаргал, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Нямсүрэн нар томилогдож, бэлтгэл ажлын явцад урьдчилан сэргийлэх хяналт тавин ажилласан.

 

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:

            Мандалговь Хүнс ХХК-ийн талх, нарийн боовны үйлдвэрийн бэлэн байдлыг хангуулж, бараа нийлүүлэлтийн гэрээнд тусгасан 7 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч хими-4, нян судлалын-3 аюулгүй үзүүлэлтээр шинжлүүлэхэд стандартын шаардлага хангасан дүнтэй гарсан..

            Аймгийн төвийн 5022 дугаартай эх үүсвэрийн гүний худаг, усны машин, ус нөөцлөх савны уснуудаас дээж авч лабораторид шинжлүүлж, 2 дүгнэлт гаргалаа

            Бэлтгэл ажлын явцад хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хэрэгслээс 30 эрүүл ахуйн арчдас шинжилгээ авахад стандартын шаардлага хангасан байна. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцох 51 ажилтны эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байдалд хяналт хийлээ.

            Зочид байрлах 3 зочид буудлын өрөөний эрүүл ахуйн байдалд хяналт тавьж, Мандал зочид буудлын 23 өрөөнд давтан цэвэрлэгээ хийлгэж, нийт 87 хүнийг байрлуулаа.

            Отог байрлах хашааны бохирдсон 100м2 талбайд халдваргүйтгэл хийлгэсэн.

            4 төрлийн /гар угаах, 3 дамжлага, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө/ 40 ширхэг санамж анхааруулгыг бэлтгэж, хүний нүдэнд ил харагдах газруудад байрлуулсан.

            Тамирчид болон зохион байгуулагч 1300 гаруй хүнийг байрлах явцад хоол үйлдвэрлэлийн явц, эрүүл ахуй халдвар хамгааллын байдалд өглөө 05 цагаас орой 23 цаг хүртэл хяналт тавьж, цэвэрлэгээ үйлчилгээ эрүүл ахуйтай холбоотой 8 дутагдлыг илрүүлж, тухай бүр  арилгуулж, заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Эрчим хүч харилцаа холбооны чиглэлээр:

1.    Гал тогооны хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн  холболтыг 2 талын тэжээлээр өгч, газардуулгын хэмжилтийг Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбараар хэмжүүлэн актыг үйлдсэн

2.    Тамирчдын усанд орох шүршүүрийг угсарч дууссаны дараа цахилгаан насосны газардуулгыг хэмжүүлж, аюулгүй байдлыг хангуулсан

3.    Ажиллагааны үеэр гал тогооны болон задгай ресторанд холбосон цахилгааны ачаалалд 5 удаа гэмтэл гарч, гэмтлийг тухай бүр нь устгаж ажилласан.

4.    Нийт 300 гаруй автомашиныг тусгай цэгт байрлуулан, шатахуунаар хангах үйл ажиллагааны аюулгүй байдалд хяналт тавьж ажилласан.

5.    Амралтын байр, хоолны газар, ресторан, шүршүүр, шатахуун цэнэглэх газар, дамжуулах станц зэрэг газар руу татсан цахилгааны кабель, утасны холболтыг салгуулан хураалгуулж, аюулгүй байдлыг хангууллаа.

              Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр::

1.Гал тогооны 2 заал, хоолны задгай ресторанд суурилагдсан 220, 380 В-ын хүчдлээр ажилладаг нийт 25 цахилгаан тоног төхөөрөмжийн газардуулгыг мэргэжлийн байгууллагаар хэмжүүлж,  ашиглалтын болон аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулж, тоног төхөөрөмж бүр дээр байрлуулсан аюулгүй байдлыг хангуулсан.

2. Цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллаж байгаа 24 ажилтанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх зааварчилгаа, мэргэжил арга зүйн зөвлөгөөг газар дээр нь өгч ажилласан.