Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2019.05.31

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эрсдэлд суурилсан, нэгдсэн хяналт шалгалт Дундговь аймагт 10 хоног үргэлжилж дүнгээ танилцууллаа. МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, МХЕГ-ын ХНХТХГ-ын дарга Л.Төгсбаяр нараар ахлуулсан 13 чиглэлийн 16 улсын /ахлах/ байцаагч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 12 улсын байцаагч хамтран хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтын дүнгийн хуралд аймгийн ЗДТГ-ын хэлтэс, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагууд, шалгагдсан салбар, байгууллага, томоохон аж ахуйн нэгжийн удирдлага оролцлоо. Шалгалтын дүнг хяналтын чиглэл бүрээр танилцуулж шалгалтын  ажлын хэсгийн ахлагч МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат Дундговь аймагт хийж хэрэгжүүлсэн, бүтээн байгуулсан ажлын ололттой дэвшилттэй тал, мөн илэрч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар нэгдсэн дүгнэлтийг илтгэж аймаг, сумын ИТХ-аас гарсан шийдвэртэй холбогдсон зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлагыг ИТХ- ын дарга С.Сүхбаатарт, Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэгт холбогдох албан шаардлагыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэд гардуулав.  Шалгаад зөрчил илрүүлж түүнийг арилгах албан шаардлага өгөх нэг хэрэг, аймаг орон нутаг, салбар, аж ахуйн нэгжийн ажилд туслах,  дээд байгууллагын дэмжлэг, шийдвэр хэрэгтэй асуудлыг яамдад тавьж шийдвэрлүүлэхэд хяналт, шалгалтын зорилго оршиж байгаа, үүний төлөө ч бид ажиллах болно гэдгийг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат онцолж байлаа...