Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.04.17

Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт", "Эрүүл аюулгүй орчин-таны оролцоо" сарын аяны хүрээнд Гурвансайхан, Өндөршил сумдад газар, геодези, зураг зүй, байгаль орчин, эрчим хүч, хөдөлмөр, геологи, уул уурхай, авто тээвэр, барилгын техникийн хяналтын улсын байцаагчид иргэд, малчид, төсөвт байгууллагын албан хаагчдад Амьтны тухай хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн анхаарах асуудал,

бичил уурхайн нөхөн сэргээлт, албан тасалгааны ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, хамгаалалтын газардуулга, бичил уурхай эрхлэгчдийн байгаль орчны хуулиар хүлээсэн үүргийн талаар нийт 267 хүнд сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа. Мөн Гурвансайхан суманд бичил уурхай эрхлэгч иргэдийн дунд “Элсэн цаг” хуулийн тэмцээн, уран жолоодлогын тэмцээнүүдийг тус тус зохион байгуулж ажиллалаа