Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2019.02.19

Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу ерөнхий газрын даргын баталсан 01/20 тоот удирдамжийн хүрээнд Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудын үйл ажиллагаанд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Нийгмийн даатгалын тухай”, “Зөрчлийн тухай”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай”,

“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, стандартын хэрэгжилтийн байдалд 2019 оны 01 дүгээр сарын 18-наас 2019 оны 02 дугаар сарын 18-ны хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийлээ.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад нийт 23-н дутагдал илрүүлснээс газар дээр нь 6-н дутагдлыг арилгуулж ажиллалаа. Хаан, Төрийн  банкнуудад  дараах нийтлэг дутагдлууд илэрсэн. Үүнд:Дундговь аймаг дахь ХААН, Төрийн банкны салбаруудын ажилдчын тоо 25, түүнээс дээш аж ахуйн нэгж байгууллага нь албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тооны хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна,  Хэрэв хуульд заасан хэмжээнд ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр заалтыг, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээсэн, бичилт, баталгаажуулалтыг бүрэн хийгээгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалт, , Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, Хаан банк, Хас банкны Дундговь төв салбарын теллерийн бареьрын хийц, зай талбай нь ажилчдын хөдөлгөөнийг хязгаарласан, биеийн зөв байрлалд суух боломжгүй байгаа нь ажлын тогтолцооны дизайн дахь эргономикийн зарчим MNS ISO 6385:2000 стандартын 4.1.1 дэх хэсгүүдийн шаардлагыг, Төрийн банкны Дундговь төв салбарын байрны дулаан 160С-180С буюу зөвшөөрөгдөх хэмжээнд хүрэхгүй байгаа нь Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2015 стандартын  5.1 дэх хэсгийн шаардлагуудыг , Хаан банкны Сайнцагаан тооцооны төв, Төрийн банкны Дэлгэрцогт, Баянжаргалан, Өндөршил, сумдын тооцооны төвийн ажлын байрны талбайн хэмжээ бага, ачаалал ихтэй үед, хүйтний улиралд агаар сэлгэлт тогтмол хийх агааржуулалтын хоолой, агааржуулалтын механик төхөөрөмж байхгүй нь Дэлгэц бүхий тоног төхөөрөмжтэй ажиллах эрүүл ахуй, эргономикийн ерөнхий шаардлага MNS 5027:2001 стандартын 3.2 дахь заалтуудыг, Төрийн банкны Эрдэнэдалай тооцооны төвийн захирал, харилцааны менежерийн өрөө нь байгалийн гэрэлтүүлэггүй нь Дэлгэц бүхий тоног төхөөрөмжтэй ажиллах эрүүл ахуй, эргономикийн ерөнхий шаардлага MNS 5027:2001 стандартын 5.1 дэх заалтууд тус тус дутагдалтай байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчдын  хамтарсан 3 албан шаардлагад19 заалт тусгаж /Хаанбанк-7, Төрийн банк-9, Хасбанк-3/ Хаанбанкны Дундговь салбарын захирал Д.Ганмягмар, Хас банкны Дундговь салбарын захирал Ч.Туяацэцэг, Төрийн банкны Дундговь салбарын захирал Э.Хөхөөхүү нарт өгсөн.

Хаан банкны салбарын захирал Д.Ганмягмар, Төрийн банкны Дундговь салбарын захирал Э.Хөхөөхүү нарт хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулаагүй зөрчилд нийт 3,456,000 /Хаанбанк-1728000, Төрийн банк-1728000/ төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоож, аймгийн хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлэх үүрэг өглөө.

Хаан, Төрийн, Хас банкны салбарын захирал, тооцооны төв хариуцсан менежер, нягтлан бодогч нарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, ажлын байрны эргономикийн эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, ажлын ширээ сандлын тохиромжтой байдал, ажил олгогчийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.