Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

           2019.02.15

 МХЕГазрын 2019 оны нэгдсэн  төлөвлөгөөнд тусгагдсаны  дагуу “Ачлал-Оргил” эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тусламж үйлчилгээний өрөөнд мэдрэгчтэй гар угаалтуургүй, ариутгалын чанарыг биологийн индикатороор шалгадаггүй, эмнэлгийн хог хаягдлыг зөөвөрлөх зориулалтын савгүй, эмнэлгийн мэргэжилтнүүдийг В гепатитийн эсрэг дархлаажуулалтанд хамруулаагүй, халдвар хяналтын ажилтанг сургаж, ажиллуулаагүй,

зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон тухайн эмнэлэгт хэрэгцээтэй эмээр тасалдалгүй хангахад хүрэлцэхүйц хэмжээний нөөцгүй, амин чухал эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтгүй, эм, хэрэгслийн тасалдлын бүртгэлгүй, 2. 2 ампул Аскорбины хүчил 5%-2 мл тариа 2018 оны 08 сард хугацаа нь дууссан, зэрэг зөрчил дутагдал илэрлээ.

Дээрх дутагдлуудыг арилгуулахаар хамтарсан албан шаардлага өгч эмнэлгийн ажилтнуудад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам,  хяналтын хуудасны хүрээнд илэрч буй зөрчил дутагдлыг арилгуулах, таслан зогсоох чиглэлээр заавар зөвлөгөө өгч ажиллалаа.  

Үйлчлүүлэгч цөөн, ачаалал бага, нэг удаагийн багаж хэрэгслээр хангагдсан, ариутгалыг нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгаар тогтмол хийлгэдэг учраас эмнэлгээс шалтгаалсан халдвар гарах эрсдэл багатай боловч үйл ажиллагаа явуулж байгаа өрөө тасалгааны ханыг угааж цэвэрлэх боломжтой материалаар хийж засварлах, ажилбарын өрөөнд угаалтуур байршуулах шаардлагатай. Илэрч байгаа зөрчлийн 83.3% нь удирдлага зохион байгуулалттай, 16.6% нь төсөв санхүүтэй холбоотой зөрчил байна.

          Хяналт шалгалтын явцад эмнэлгийн орчны эд зүйлс, ариутгасан материал, агаараас шинжилгээ авч, шинжлүүлэхэд стандартын шаардлага хангасан байна.