Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2019.01.09

БСУГ, МХГ, Цагдаагийн газар, “Оюуны гэгээ” төрийн бус байгууллага, ОБГ хамтран шинэ оны анхны сургалтыг аймгийн ЕБС-ийн 47 удирдах ажилтны түвшинд “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал” сэдвээр зохион байгууллаа.

 

Сургалтаар “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлого”, “Байгууллагын эцэг эхийн зөвлөл байгуулах журам, “Хүүхдэд ээлтэй жишиг орчин бүрдүүлсэн сайн туршлага”, “ Дундговь аймгийн хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдал”, “Боловсролын байгууллагад хийсэн хяналт шалгалт, цаашид анхаарах асуудал”, “Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх”, “Багш удирдах ажилтны ёс зүйн дүрэм” зэрэг цаг үеийн асуудлуудаар илтгэл, мэдээллийг хийж хэлэлцүүллээ.