Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

 

          2019.01.07

Монголчуудын уламжлалт сар шинийн баяраар өргөн хэрэглэгддэг хэвийн боов, бууз, баншны чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үйлдвэрлэл эрхлэгчдэд дараах зөвлөгөөг өгч байна. Үүнд:

 

1. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан үндсэн болон туслах түүхий эд материалыг хэвийн боов, бууз, баншны үйлдвэрлэлд хэрэглэх, хэвийн боовыг хуршсан тосонд чанахгүй байх;

2. Үйлдвэрлэлийн бүх үе шатанд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 дахь заалтыг үндэслэн эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг  нэвтрүүлэх;

3. Хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний нэмэлт бодис болон найрлагандаа хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа тухайн нэмэлт бодисууд нь “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192 стандартад тусгагдсан эсэх, зориулалт нь хүнсний ангилалаар зөвшөөрөгдсөн эсэх, зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь стандартаас хэтрээгүй эсэхийг шалгах, жор орцын нормд тусгах, зарцуулалтын байдалд хяналт тавьж, бүртгэл хөтлөх;

4. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн заавар, жор орцын норм, угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх  журмын мөрдөлтөнд хяналт тавьж бүртгэл хөтлөх;

5. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйл,  Хүнсний бүтээгдэхүүний сав, боодлын шошгололтод тавих шаардлага
MNS 6648:2016 стандартын 5-д заасны дагуу бэлэн бүтээгдэхүүний шошгонд дараах мэдээллийг бичнэ.

1. Хүнсний бүтээгдэхүүний нэр

2. Орц бүрдүүлэгчийн жагсаалт

3. Цэвэр ба хуурай жин

4. Нэр хаяг

5. Үйлдвэрлэсэн орон

6. Цувралын дугаар

7. Огнооны тэмдэглэгээ

8. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гаж нөлөө

9. Хэрэглэх заавар

10. Шимт бодисын мэдээлэл

11. Шимт бодисын агууламж 

6. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох,  бүртгэл хөтлөх;

7. Хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авахдаа Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ыг мөрдлөг болгох, буцаан авсан, устгасан бүтээгдэхүүний бүртгэл хөтлөх;

8. Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд заасан хугацаанд хамруулах,  магадлагаа гаргуулж хяналт тавих;

9. Суулгалт өвчин, арьсны идээт үрэвсэл, ил ба далд шархтай ажилтанг ажлаас чөлөөлж, эрүүлжүүлэх, эргэж ажилдаа ороход нь эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах;

10. Ажиллагсдад эрүүл ахуйн дадал хэвшилийн талаарх мэдлэгийг олгож,  үйлдвэрлэлд чанд мөрдүүлэх;

11. Бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, худалдааны сүлжээнд гаргах өдрийн огноог үйлдвэрлэсэн огноо мэтээр шошгонд бичихийг хориглох;