Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.12.29

Шинэ жилийн баярын өдрүүд буюу арван хоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллана. Та Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 7059-2147 утсаар холбогдон мэдээлэл, санал, гомдол өгөх боломжтой.

 

Шинэ жилийн баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ:

-  Хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах, хэрэглэх хугацаа дуусаагүй, хадгалалтын нөхцөл алдагдаагүй, уут савлагаа нь бүрэн бүтэн, чанар, аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох

-  Хоол, хүнсээ аль болох тухай бүрт нь шинээр бэлтгэн хэрэглэх, бэлэн болсон хоол, хүнсийг тасалгааны хэмд 4 цагаас дээш хугацаанд хадгалахгүй байх

-  Бялуу, салат зэрэг түргэн муудах хүнсийг зохих хэмд хадгалах

-  Хоол хүнсээр дамжих халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.