Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.12.15

Байгууллагын ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, хамт олныг нэгтгэх зорилгоор жил бүр хэлтсүүдийнхээ дунд зохион байгуулдаг “Бидний авьяас” урлагийн наадамд Төрийн Захиргаа Эрсдэлийн удирдлагын хэлтэс, Байгаль орчин, дэд бүтэц хөдөлмөрийн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд боловсрол хүнсний хяналтын хэлтэс, Сорилтын Лабораторийн хамт олон идэвхи санаачилгатай оролцлоо. Энэ жилийн хувьд ажлын цаг заваасаа шалтгаалан дан гоцлол төрлөөр шилдгүүдээ тодрууллаа. 

 

 

1. Нийтийн дуу 1-р байр БОДБХХХэлтэс Н.Батболд
2. Хөгжим 1-р байр ТЗЭУХэлтэс Г.Бадамцэцэг
3. Ардын дуу 1-р байр ТЗЭУХэлтэс Б.Уранбайгаль
4. Уран уншлага 1-р байр ТЗЭУХэлтэс Д.Баасанжав
5. Эстрад дуу 1-р байр БОДБХХХэлтэс Х.Оюунчимэг
6. Хип хоп дуу 1-р байр ТЗЭУХэлтэс Б.Жамьянсүрэн
7. Бүжиг 1-р байр ЭМБХХХэлтэс Э.Бямбасүрэн нар тус тус шалгарлаа
Хамтран ажилласан Төв Халхын Дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдэд талархал илэрхийлье