Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.11.1

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 11-р сарын 1-ний хугацаанд улс орон даяар“Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” сарын аян зохион байгууллаа. Аяны хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэмжээнд нийт 27 ажил төлөвлөн төлөвлөгөөний биелэлт 100 хувь хийж гүйцэтгэлээ. 

 

Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр:

1.Засгийн газрын 2018 оны 218-р тогтоолын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тэжээл бэлтгэхэд өвс, тэжээл бэлтгэн нийлүүлэгч, худалдан авах хэрэглэгч нарт зориулсан зөвлөмж гарган 2018 оны 10 сарын 12-ны 383 тоот албан бичгээр сумдын Засаг дарга нарт хүргүүлэн, сумдын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтэд хяналт тавьж дутагдлыг арилгуулан ажиллалаа. Аймгийн ОБГазрын харъяа Улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа тэжээлийг шинжилгээнд хамруулж, “Буудайн хивэг” техникийн шаардлага MNS 0961:2008 стандартанд нийцэхгүй байгаа талаар дүгнэлт гаргаж өглөө. 2018 онд шинээр нөөц бүрдүүлэхээр нийлүүлэгч ААНэгжтэй гэрээ хийхэд хяналт тавьж ажиллалаа.
2. Мах, сүүг сонгон авахдаа ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг анхаарах талаар 2 төрлийн 80 ширхэг зөвлөмж бэлтгэж аймагт мах бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэгч ААНэгж, иргэдэд гарын авлага тарааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээллээ.
3. Малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тээвэрлэлт, хадгалалт, дархлаажуулалт, мал угаалгын ажил үйлчилгээнд аймаг сумдын МЭҮТасгийн улсын байцаагчидтай хамтран хяналт тавьж ажиллалаа. 
4. Улс, аймаг, сумдын аюулгүйн нөөц бүрдүүлэлтэнд байнгын хяналт тавин ажиллаж байна. Одоогоор аймгийн Засаг даргын аюулгүй нөөц 135,1 хувь, сумдын Засаг даргын аюулгүй нөөц 53,5 хувьтай, аймгийн хэмжээний аюулгүй нөөцийг 65.6 хувьтай бүрдүүлсэн бөгөөд малын гоц халдварт өвчний голомтгүй бүс нутаг Дорнод аймгийн Матад, Чойбалсан, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумдаас бэлтгэсэн өвсийг дагалдах гарал үүслийн гэрчилгээ, багийн тодорхойлолт, байцаагчийн дүгнэлттэйгээр нийлүүлж байна.
5. Сайнцагаан сумын иргэн А.Цолмонбаярын мал нядалгааны газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар нийт 8 дутагдал илрүүлж, илэрсэн дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Газар тариалан, ургамал хорио цээрийн хяналтын чиглэлээр.

1. Аймгийн МХГазрын химийн лабораторит шинэ ургацын хүнсний ногоо, жимсний 17дээжийг шинжилгээнд хамруулахад нитрат, пестицид илрээгүй дүнтэй байна. 5 аж ахуй нэгжийн нөөцөлж хадгалах болон сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсэнд нийлүүлэх шинэ ургацын ногоо, Хятад улсаас импортоор орж ирсэн жимс жимсгэнэ нийт 12 төрлийн 41 дээжийг МХЕГазрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хорио цээрийн лабораторит шинжлүүллээ. 

2. Улсын ерөнхий байцаагчийн 01/05 тоот Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгох журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахаар Сайнцагаан сумын 12 газар тариалан эрхлэгч нарт тус сумын мэргэжилтэнтэй хамтран салбарын сургалт зохион байгуулж 15 сумаас намрын ургац хураалтын талаар мэдээллийг авч хяналт тавихад 2018 онд 101 иргэн , 7 агро парк, 26 аж ахуй нэгж байгууллага, хоршоо нөхөрлөл, төмс хүнсний ногоо тариалж, 85,8% нь өрхийн хэрэгцээний, 8 сумын 19 иргэн нь өрхийн болон нийтийн хэрэгцээнд тариалж, 12 иргэний худалдаалсан бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгосон байна. Аймгийн хэмжээнд “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”-ыг 2018 онд 46,6%-тай хэрэгжүүлж эхэллээ.

                                   Үйлдвэр үйлчилгээний хяналтын чиглэлээр.

1. Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо сарын аяны төлөвлөгөөний дагуу худалдаа үйлчилгээ эрхлэгч 40 аж ахуйн нэгжийн удирдлагуудад аймгийн Цагдаагийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Сайнцагаан сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран “Тохирлын үнэлгээний тухай” хууль, “Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад нийтлэг илэрч байгаа зөрчил дутагдлууд, түүнийг хэрхэн арилгах”, “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхэд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин”, ,“Хүнсний бүтээгдэхүүний сав, боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016” стандарт, Хуванцар савны чанар аюулгүй байдал, иргэдийн анхаарвал зохих асуудал, хөх савны хэрэглээг бууруулах”талаар сургалт, мэдээлэл хийж, 4 төрлийн зөвлөмж гарын авлага тарааж ажиллалаа.
2. Хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангуулахад хамтран ажиллах чиглэлээр хоол үйлдвэрлэл эрхлэгч нарт 2 төрлийн гарын авлагыг 22 аж ахуй нэгжид, “Үдийн цай-эрүүл аюулгүй хүнс” сурагчдад зориулсан-1, Гэдэсний халдвараас сэргийлэх нь иргэдэд зориулсан зөвлөмж-1 гаргаж эцэг, эх, сурагчдад, Д витаминыг хүүхдэд өгөх шаардлага, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах хэмжээ, хүүхдийн эмийн хэрэглээ, хоол боловсруулах замаар хордож болзошгүй бүтээгдэхүүнүүд, хүүхдэд өгөх хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд тавигдах шаардлага сэдвүүдээр зөвлөмж мэдээлэл бэлтгэн, цахим мэдээллийн хэрэгслээр болон гарын авлагыг иргэдэд түгээлээ. 

3. Онцгой байдлын аюулаас сэргийлэх цогцолбор FM 107.5 радиогоор малчидад зориулж хуванцар савны чанар аюулгүй байдал, хөх савны хэрэглээг бууруулах, сүү цагаан идээгээ хийхгүй байх, хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах хүнсний нэмэлтийн тэмдэг тэмдлэглэгээг хаяг шошгоноос хэрхэн харах, хоол, хүнсний давсны агууламжийг бууруулах, давс багатай хоол, хүнсийг хэрэглэх талаар мэдээлэл хийлээ. Худалдаа үйлчилгээ эрхлэгч 40 аж ахуйн нэгж, Сайнцагаан сумын 4 багийн 210 /малчид/иргэдэд Хуванцар савны чанар аюулгүй байдал, иргэдийн анхаарвал зохих асуудал, хөх савны хэрэглээг бууруулах”, “Давсны хэрэглээг бууруулах”, Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хаяг шошгыг хэрхэн уншиж сурах”, аж ахуйн нэгжийн оролцооны талаар сургалт, мэдээлэл хийж, 4 төрлийн 376 зөвлөмж гарын авлага тарааж ажиллалаа.

4. Аймгийн эрүүл мэндийн газар, Хулд, Луус сумын ЗДТГазар, аймгийн Мал эмнэлгийн албатай хамтран Малын генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиар малын чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авах, ажил үйлчилгээ явуулахад малчдын үүрэг оролцоотой хамаарал бүхий шинээр нэмэгдсэн асуудлуудаар сургалт хийж тус сумын нийт 126 иргэд, малчдад мэдээллийг өгч 2 төрлийн 100 ш зөвлөмж тараалаа. 
5. Аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хоол тэжээлээс хамааралтай өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга зам, эрүүл, аюулгүй хүнс сонгох, хэрэглэх, давсны хэрэглээ, хяналт, илчлэг тооцож хоол ундаа бэлтгэх, эрүүл, зөв хооллолт зэрэг сэдвүүдээр “Нийтийн хоолны газруудын илүүдэл давсны хэрэглээг бууруулах, эрүүл зөв хооллолтыг эрхэмлэх” сургалт-дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж, аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны газрын 32 ажилтан, тогооч, иргэд 18 нийт 50 хүнийг хамрууллаа.
6. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нийтийн хоолны газруудтай хамтран хоолны давсны агууламжийг бууруулах талаар ажиллаж, 22 аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлэн, хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэдэд чиглэсэн сурталчилгааг хийх талаар уриалж ажилласны үр дүнд хоолны газрууд давсны агууламж, хэрэглээний талаар хоолны цэсэнд тусган иргэдэд зориулсан мэдээллийг түгээж ажилласан байна. Мөн хоолны газруудын хоолноос дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж давсны агууламжийн хэмжээг тодорхойлж, технологийн карт дахь давсны хэмжээтэй харьцуулалт хийж зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа. 

7. Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сайнцагаан сумын иргэдийг оролцуулж, 10 худалдааны газруудыг хэрэглэгчийн хяналтын хуудсаар үнэлүүлж, хаяг шошгын мэдээллийн талаар зөвлөгөө өгч, иргэдээр өөрсдөөр нь хаяг шошгонд хяналт шалгалт хийлгүүсэн нь иргэд худалдан авалт хийхдээ хугацаа, хаяг шошгыг хэрхэн уншиж авах талаар мэдлэгтэй болж, зөрчил илэрсэн тохиолдолд иргэдээс худалдаа эрхлэгчдэд шаардлага тавих, холбогдох газруудад мэдээллэх талаар мэдлэгтэй болсон үр дүнтэй ажил боллоо. 

8. Шалгатын явцад Герман, Хятад улсад үйлдвэрлэсэн хаяг шошготой 71 нэр төрлийн 2108000 төгрөгийн хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэж, хаяг шошгыг наалгаж, 104 нэр тэрлийн 317 ширхэг гурилан бүтээгдэхүүн, нөөшилсөн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулж ажиллалаа.

9. Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Цэргийн анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ-ын ажилчдын цайны газарт Хүнсний чанар стандартын хяналт, Хүнсний эрүүл ахуй халдвар хамгаалал, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Барилга техникийн, Эрчим хүчний хяналтын 5 чиглэлийн байцаагч нар хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, давхардсан тоогоор нийт 67 дутагдал илрүүлж, 25%-ийг газар дээр нь арилгуулж, бусад илэрсэн дутагдлуудыг арилгуулахаар 40 заалттай 6 албан шаардлага өгч, нийт 21 ажилтанд Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн талаар хамтарсан сургалт зохион байгууллаа.