Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 296 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа байгууллагын үндсэн хөрөнгөд автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэв.

1. Дуудлагаар худалдах хөрөнгийн танилцуулга 
Зориулалт, марк Фургон автомашин

 


Үйлдвэрлэсэн Улсын нэр ОХУ
Он, сар 2010
Хөдөлгүүрийн № 90003896
Рамны № 0405737
Монголд ирсэн 2010,04,29
Ашиглалтанд орсон хугацаа 2010,05,01
Хөрөнгийн төлөв байдал Ашиглах боломжгүй, акталсан

2. Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл 
Дуудлага худалдаа болох хугацаа: 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 10 цагт
Дуудлага худалдаа болох газар: Мэргэжлийн хяналтын газрын 204 тоот өрөөнд
Худалдах доод үнэ : 3500000 /гурван сая таван зуун мянган төгрөг
Дуудлагын худалдаан тавих дэнчингийн хэмжээ: 875000
Худалдах, худалдан авах гэрээнийн ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчинг байршуулах данс Хүлээн авагч байгууллага : Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газар
Дансны дугаар: 100080032401
Дансны нэр: Мэргэжлийн хяналтын газар

3. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18 цаг хүртэл Мэргэжлийн хяналтын газрын 203 өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
4. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийн өмч эзэмшигч Мэргэжлийн хяналтын газар дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын газрын 70592503 88079939 утсаар лавлана уу