Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

-2018.10.01

Дэд бүтцийн хяналтын чиглэлээр салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж болон “Зөрчлийн тухай хууль” “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн зүйл заалтуудыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хуулийг зөв хэрэглэх, цаашид анхаарах асуудал, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Төв аймгийн мэргэжлийн хяналтын

 Байгаль орчин, дэд, бүтэц, хөдөлмөрийн хяналтын чиглэлийн  байцаагчдыг хамруулсан “Дэд бүтцийн хяналтын үйл ажиллагаа” сэдэвт говийн бүсийн сургалт  2018.09.29-30ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт боллоо. Тус сургалт зөвлөгөөнд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Түмэндэмбэрэл, Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ё.Отгонжаргал нар болон дээрх 5-н аймгийн газрын дарга нар оролцлоо.