Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.09.27

Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасаг, Авто тээврийн үйлчилгээний төв, Онцгой байдлын газрын хамтарсан ажлын хэсэг авто замын ашиглалт хариуцсан “Авто замын машин механизм” ХХК-ийн Ерөнхий инженер Т.Даваацэрэн, талбайн инженер Э.Уртнасан нарыг байлцуулан 2018.09.27-ны өдөр Мандалговь-Улаанбаатар чиглэлийн АО201, Мандалговь-Даланзадгад чиглэлийн АО202 дугаартай авто замын

нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан үзлэг шалгалт хийлээ. Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замд Мандалговь талаас 29-31 дэх км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн замын Мандалговь талаас 76-102км-т замын эвдрэл их, засвар үйлчилгээ муу , тухайн замын далангийн хэсгийн түмбэнүүд дутуу, голын цагаан зураас бүдгэрсэн, замын ашиглалт хариуцсан компанийн хийсэн  нөхөөс дахин эвдэрсэн, замын тэмдэг тэмдэглэгээ стандартын шаардлага хангаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрч дээрх компанид замын зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангах, эвдрэлийг засах, осол аваараас урьдчилан сэргийлэх талаар хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.