Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.09.25

Ахмадын баярын өдрийг угтан Манай хамт олны төлөөлөл Баянбулаг жуулчны баазад байгууллагын ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үйл ажиллагаанд Аймгийн болон Сайнцагаан сумын ахмадын хорооны дарга нар урилгаар оролцсон юм. Энэ үеэр ахмадын дунд болсон тэмцээнүүдэд

хөзөрт Ч.Оюундулам, даалуунд Л.Осоржамаа, авхаалж сорих тоглоомд Ц.Сандуйжав нар тэргүүлж шагнагдав. Гавьяаны амралтаа эдлэх болсон хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Найсүрэнд мөн байгууллага хамт олны зүгээс хүндэтгэл үзүүлж урлагийн тоглолт зохион байгууллаа.