Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.09.06

“Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд Аж ахуйн нэгж байгууллагуудын  хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл, нийгмийн ажилтан, үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус гишүүд болон дотоод хяналт хариуцсан ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,

байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орчны хүчин зүйл, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ба ослыг цахим бүртгэлд бүртгэх, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт, Жендрийн эрх тэгш байдал ба хүний эрх, Хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл ба оффисын эргономик зарчим, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, хөнгөлөлтийн тухай, Хог хаягдлын ил шаталтаас байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө, Сургалт хүмүүжлийн байгууллагын эрүүл ахуйн дүрэм зэрэг сэдвээр Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Байгаль орчин, Нийгмийн хамгаалал, Эрчим хүч харилцаа холбоо, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй хамтарсан сургалт зохион байгууллаа.