Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.08.27

Ø  Сайхан овоо сумын 3 жуулчны баазын үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийж нийт 69 дутагдал илрүүлж улсын байцаагчдын хугацаатай албан шаардлага өглөө.

 

Ø  Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо суманд гүйцэтгэлийн шалгалт 24 объектод хийж улсын байцаагчийн шаардлага биелүүлээгүй зөрчилд 5 объектод хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 1150000 төгрөгийн торгууль ногдуулж барагдуулсан.

Ø  МХЕГазраас ирүүлсэн  удирдамжийн хүрээнд 16 объектыг хамруулан тандалт судалгаа хийлээ. Тандалт судалгааны явцад 3 объектод 34 нэр төрлийн 205 ширхэг 718500 төгрөгийн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн илрүүлж газар дээр нь хяналт тавин устгал хийлгүүлсэн.

 

Ø  . Дээрх сумдад хууль бус ан, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, эмчилгээ үйлчилгээний чанар аюулгүй байдал, Газрын харилцаа, байгаль орчны чиглэлээр мөрдөгдөх хууль эрх зүй, хог хаягдлын ил шаталт сэдэвт сургалтыг зохион байгуулж зөвлөмж гарын авлага тарааж ажиллалаа.