Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.08.20

Мэргэжлийн хяналтын байгууллагаас  “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” сарын аяныг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс орон даяар эхлүүлсэнтэй холбогдуулан аяны хүрээнд байгаль орчин, геологи уул уурхай, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, соёл, хүнс , хөдөө аж ахуй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр дараах 29 төрлийн ажлыг төлөвлөн ажиллаж байна.

Үүнд:

 

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа иргэд, нөхөрлөл болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, аюлгүй байдлын талаар зөвлөмж, товхимол боловсруулж, хүргүүлэх

Цаг үеийн байдалтай холбогдуулан байгалийн дагалт баялаг /самар, жимс, байгалийн ургамал/ түүх, бэлтгэх үед бага насны хүүхдийг ажиллуулах, хараа хяналтгүй орхисноос шалтгаалан эрүүл мэнд, амь насаараа хохирхоос урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлэх

Сургууль, цэцэрлэг орчмын явган хүний орц, гарцын тэмдэг, тэмдэглэгээнд хяналт шалгалт хийж, стандартын шаардлагад нийцүүлэх

Сургуулийн насны хүүхдүүд 220 граммаар савласан шингэрүүлсэн шатдаг хийг үнэртэх, мансууран донтохоос урьдчилан сэргийлэх зорилгоор насанд хүрээгүй хүүхдүүдэд шингэрүүлсэн шатдаг хийг худалдахгүй байх талаар холбогдох газруудад зөвлөмж өгч, хэрэгжилтийг хангуулах

“Цахилгааны аюулгүй байдал” сэдвийн хүрээнд бага насны хүүхдэд зориулсан зөвлөмж бэлтгэн гаргаж сурталчлах ажлыг зохион байгуулах

Сургууль цэцэрлэгийн барилгын төлөв байдалд нэгдсэн судалгаа хийх, цацраг идэвхт хий болох радоны хуримтлалыг тодорхойлох хэмжилтийг ХАБҮЛЛ-ийн ЦХЛ-той хамтран гүйцэтгэх,

Хүүхдийн тоглоомын төв, цэцэрлэгийн гаднах тоглоомын болон сургуулийн биеийн тамирын талбай, хэрэглэгдэхүүний хүрэлцээ, хангамж, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийх

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан 2018 онд эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр төлөвлөгдсөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх

Сургууль, цэцэрлэгээс 500 метр зайд архи, тамхи, согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэх цэг байгаа эсэх талаар тандалт судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах

Төрөх эмнэлгүүдийн орчин дахь худалдааны газруудад нялхсын сүүн тэжээл, сүүн тэжээл, хооллох хэрэгслийг худалдаалж буй эсэхэд тандалт судалгаа хийж, “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль-ийг сурталчлах ажлыг зохион байгуулах

“Хүүхдийн эрүүл мэнд-аюулгүй байдал” сэдвээр телевизийн хэлэлцүүлэг, мэдээлэл хийх

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж, инфографик бэлтгэж, түгээх

2015-2018 онд гарсан хоол, хүнснээс шалтгаалсан хордлого, халдварын үед мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын материалд дүн шинжилгээ хийж, мэдээллийн сан бүрдүүлэх

Орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж боловсруулж Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөр дамжуулан СӨХ-үүдэд хүргүүлэх

Хэрэглэгч нарт зориулсан хүнсний баталгаат байдлыг хангах талаар цуврал зөвлөмж боловсруулж, түгээх

Хүнсний худалдаа, үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллага эрхлэгч нарт хүнсний баталгаат байдлыг хангах талаар цуврал зөвлөмж боловсруулж, түгээх

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгыг хэрхэн унших талаар зөвлөмж боловсруулж, түгээх

Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийн баталгаажилт, малын шилжилт хөдөлгөөнд урьдчилан сэргийлэх хяналт хийх

Мал эмнэлэг, мал үржлийн ажил, үйлчилгээ, малын эмийн зохистой хэрэглээ, эм бэлдмэлийн худалдаалалтын үйл ажиллагаанд хяналт тавих арга зүй” сэдэвт сургалт зохион байгуулах

Малын шилжилт хөдөлгөөн, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэд, малчдад зөвлөмж хүргүүлэх

Хөдөлмөрийн харилцаа, насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, ослыг цахим системд бүртгэх, хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл, түүнд тавигдах шаардлага, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, хөнгөлөлт сэдвээр сургалт хийх

Осол аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 5 төрлийн зөвлөмж хэвлүүлэн, тарааж сурталчлах

Хүүхдийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн мөлжлөгийн төрлөөр Монгол Улсын нэгдэн орсон олон Улсын гэрээ конвенци болон хөдөлмөрийн хууль тогтоомжийн талаар зөвлөмж гаргаж хүргүүлэх, сурталчлах

МХЕГ-ын даргын баталсан 2018 оны 01/17 тоот “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд тандалт судалгаа хийх” удирдамжийн дагуу хийгдсэн тандалт судалгааны дүнг нэгтгэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах

Хэрэглэгчийн хяналтын хуудсыг хэрэглэгч, олон нийтэд сурталчлах, ашиглалтыг нэмэгдүүлэх

 

Шилэн хяналтын цахим системийн Аж ахуйн нэгжийн порталыг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд сурталчлах, ашиглалтыг нэмэгдүүлэх