Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.08.03

Манай орны 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Иймд тарваган тахлаас урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг иргэдэд зөвлөж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бусаар тарвага агнах, худалдах, худалдан авч тээвэрлэх асуудалд тавих хяналтыг эрчимжүүлэх, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, ажиллах талаар Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэлгэрцогт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг сум болон Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болголоо.