Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

 2018.06.20

2018 оны 06-р сарын 14-өөс 06-р сарын 20-ыг хүртэлх хугацаанд Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, явцыг аймгийн төвийн “Эрдмийн далай” цогцолбор 1 дүгээр сургууль дээр хяналтын камер, сүлжээ сарниулагч, чанга яригч бүхий 19 анги, танхимд /№1001-1019/ 11 төрлийн хичээлээр шалгалт авах тухай бүрд ЭЕШ-ийн ажлын хэсэг буюу Боловсролын үнэлгээний төвөөс томилогдон ирсэн 2 төлөөлөгч, Боловсрол соёл урлагийн газрын зохион байгуулах 6 хүнтэй ажлын хэсэг, 40 хянагч багш нар хамтран шалгалтыг зохион байгуулж,  шалгалтын явцад Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Л.Ганбат хөндлөнгийн хяналт тавьж ажиллалаа.

 

Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу их дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох Монгол хэл, бичгийн шалгалт заавал авахаар шийдвэрлэсний дагуу тус шалгалтанд 573 хүүхэд ирэхээс 536 нь хамрагджээ. Үүнд Эрдэнэдалай сумаас 76, Дэлгэрхангай сумаас 46, Гурвансайхан сумаас 21-н төгсөгч ирсэнээс гадна өмнөх жилийн төгсөгч буюу ажиллагсдаас  12 иргэн шалгагдсан ба бусад  392 сурагчид нь аймгийн төвийн  Ерөнхий боловсролын 5-н сургуулийн төгсөгчид байлаа.

Энэ хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд:

           Монгол хэл бичигт 547,  орос хэл 4, хими 118, англи хэл 398, МУ-ын түүх 21, математик 435, биологи 112, монгол хэл 317, газар зүй 40, нийгмийн тухай мэдлэг 394, физик 250 хүүхэд бүртгэгдсэнээс нийт 77  сурагч шалгалтанд ороогүй ба бүгд 40 багш давхардсан тоогоор 218 удаа хянагч багшаар ажилласан байна.