Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.06.19

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны  дагуу Мандал хүрээ ХХК-ний хоол үйлдвэрлэлийн газарт хүнсний чанар стандарт, эрүүл ахуй халдвар хамгаалал, хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуйн  хяналтын улсын байцаагчид төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 71%-ийн их эрсдэлтэй, “Хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн нөхцөл 51%  их эрсдэлтэй, Хөдөлмөрийн аюулгүй байдал 38.3%  “Дунд”эрсдэлтэй, Хөдөлмөрийн харилцаа 43.7%  “Дунд”  эрсдэлтэй, Хөдөлмөр эрүүл ахуйн нөхцөл 61%  “их эрсдэлтэй үнэлэгдлээ.

Шалгалтаар дараах зөрчил дутагдлыг илрүүллээ.

                                                                Хүнсний чанар стандартын чиглэлээр

1.Технологийн картанд хоолны жор, орц, илчлэг, шим тэжээллэг чанарыг бүрэн тусгаагүй

2. Болсон болон түүхий мах, ногоо, загас, далайн гаралтай бүтээгдэхүүний вандан тавиур тус бүрт тэмдэглэгээг бүрэн тавиагүй

 

 

3.      Үйлчилгээний аяга, таваг нь суудлын тоогоор 3 ээлжийн бус

4.      Боловсруулсан хоол , түүхий эд, шарах тосны чанарыг шалгах орчин үеийн хурдавчилсан тест, багаж хэрэгсэлгүй

5.      Шууд хэрэглэхгүй бэлэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эдийг хөргөх төхөөрөмжид хадгалахын өмнө урьдчилан хөргөж гүний температурыг хэмждэггүй, гүн хөлдөөсөн түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүний гүний температурыг хэмжиж хугацааг тэмдэглэн хадгалдаг бүртгэлгүй

6.      Чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнс, түүхий эдийг буцаан таталт хийсэн  бүртгэлгүй, үлдэгдэл хоолыг устгадаг бүртгэл хөтөлгөөгүй

7. Хүнсний түүхий эдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй

8.    Бэлтгэсэн хоолыг 75-аас доошгүй хэмд, хоёрдугаар хоолыг 65-аас доошгүй хэмд, хүйтэн хоол зууш, салатыг хэмд хадгалж үйлчилдэг, хугацааг тэмдэглэн бүртэгдэггүй

9.    Дотоод хяналтын журамгүй, дотоод хяналтын орон тооны ажилтанг томилоогүй, шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгах арга хэмжээ авч бүртгэлжүүлж ажилладаггүй

10.   Хүнсний зориулалтын бус хуванцар сав хэрэглэж  байгаа

11.   Түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээж авах, анхан шатны мэдрэхүйн үзүүлэлтээр шалгах, ангилан ялгалт хийх, цэвэрлэн хуваарилах зориулалтын цэггүй

Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр

12.  Гадна орчны  хатуу хучилттай зам талбай, авто машины зогсоолыг засварлаагүй, зүлэгжүүлээгүй

13.  Хатуу шингэн хог хаягдлыг графикийн дагуу зайлуулаагүй, гэрээ байгуулаагүй

14.  Гэрэлтүүлэг нь жигд хүрэлцээгүй

15.  Агааржуулалтын хоолой нь шавьж хорхой, ялаанаас хамгаалагдсан торон хаалтгүй

16.  Хоол үйлдвэрлэлийн өрөөний шал, хананы будаг ховхорч унасан, тоос шороо хуримтлагдсан

17.  Цонхны тавцанг тавиур болгон ашиглаж байгаа

18.  Үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөгүй

19.  Ажиллагсдын хувцас солих өрөөгүй, ариун цэврийн газар стандартын шаардлага хангахгүй

20.  Өөрийн байгууллагын ажилтныг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх анхны тусламж үзүүлэх эмийн сангүй

21.  Ажлын хувцас, хэрэгслийг тогтмол цэвэрлэдэггүй, угаалгын хэсэггүй

22.  Эрүүл ахуй, халдвар хамгааллын  дүрмийг батлуулаагүй, зөвлөх эрүүл ахуйчгүй

Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр

23.  Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа тогооч, бэлтгэгч, угаагч нарт нийтээр амрах өдрөөр ажиллуулсан цагийг түүж, хуулинд заасны дагуу 1.5 дахин өсгөн бодож олгоогүй

24.  Ажилчдын ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх, мөнгөн олговрыг олгох нөхцөлийг бүрдүүлээгүй

25.  Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийгээгүй

26.  Гал тогоонд ажилладаг тогооч, бэлтгэгч, угаагч нарт хөдөлмөр хамгааллын өдөр тутмын зааварчилгаа өгдөггүй, журнал хөтөлж хэвшээгүй

27.  Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлээгүй

28.  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс томилоогүй

29.  Ажилчдын гар угаах, ажлын хувцас угаах газаргүй, бие засах газар нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй

30.  Хөдөлмөр хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн олгодоггүй

31.  Анхны тусламжийн хэрэгсэл байхгүй, бүртгэл хөтөлдөггүй

32.  Гал тогоонд агаарын урсгалын хурд, гэрэлтүүлэг зөвшөөрөгдөх хэмжээнээс бага, температур зөвшөөрөгдөх хэмжээнээс их,

33.  Ажлын ширээний өндөр нь ажилтны өндөрт тохироогүй,

34.  Суугаа болон босоогоор хийх ажлын хослуулан хийх боломж бүрдүүлээгүй

35.  Нэг маягийн хөдөлгөөн байнга давтан хийдэг ажлын байранд ажилладаг ажилтны түр амрах боломжоор хангаагүй

36.  Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшээгүй зэрэг зөрчил дутагдал илэрч Хяналт шалгалтын явцад илэрсэн дутагдлыг арилгуулахаар Мандал хүрээ ХХК-ний захирал Д.Ганзоригт улсын байцаагчдын хамтарсан албан шаардлага өгч, хамтарсан актаар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож хяналтын чиглэл бүрээр байгууллагын сургалтыг зохион байгууллаа.