Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.06.15

2017-2018 хичээлийн жилд аймгийн 15 сумын 19 сургуулийн 5, 9, 12 дугаар ангийн  монгол хэл, математикийн хичээлийн стандартын хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлгээ, тандалт судалгаа хийхэд давхардсан тоогоор 4137 сурагч хамрагдлаа.

 

19 ЕБС-ийн 9 дүгээр ангид монгол хэлний хичээлээр 750 хүүхэд шалгагдахаас 746 шалгагдаж чанар  буюу АВ-ийн эзлэх хувь 50.5, гүйцэтгэлийн хувь 75.9-тэй үнэлэгдлээ. Хэдийгээр стандарт хангаж байгаа ч 9 сурагч F үнэлгээ, 221 сурагч D үнэлэгдсэн байна. ЕБС-ийн 9 дүгээр ангид математикийн хичээлээр 750 хүүхэд шалгагдахаас 743 шалгагдаж чанар буюу АВ-ийн эзлэх хувь 22.8, гүйцэтгэлийн хувь 68.6-тай үнэлэгдлээ. Стандартын түвшинд хүрсэн ч 58 сурагч F, 376 сурагч D үнэлэгджээ. 12 дугаар ангид монгол хэлний хичээлээр 539 хүүхэд шалгагдахаас 535 шалгагдаж чанар 58% АВ-ийн эзлэх хувь 50.5, гүйцэтгэлийн хувь 80.5-тай,  математикийн хичээлээр 539 хүүхэд шалгагдахаас 537 шалгагдаж чанар буюу АВ-ийн эзлэх хувь 42.9, гүйцэтгэлийн хувь 75.9-тэй үнэлэгдлээ. Бага ангид монгол хэлний хичээлээр гүйцэтгэл 76.3%, математикийн хичээлээр 71.4%-тай шалгагдлаа.

Дүнгийн нэгтгэлээс харахад аймгийн нийт ЕБС-ийн хувьд стандартын түвшинг хангаж байна. Цаашид анхаарах зүйл нь сургалтын менежер өөрсдөө сэдэв сонгосон тохиолдолд сэдвийн түвшин өөр өөр болж  байгаагаас сургуулиуд ажлаа сайн үнэлүүлэх үүднээс дүнг хийсвэрээр өсгөх магадлалтай тул улсын шалгалтын хөндлөнгийн хянагчийг  сургууль бүрт томилж ажиллуулдаг  аргыг дахин сэргээх шаардлагатай байна.