Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.06.14

Бүрдийн уянга хүүхдийн зусланд урьдчилан сэргийлэх хяналт хийж 15.6% бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Өмнө өгсөн зөвлөмжийн дагуу бүлэгт шинээр 8 бие засах суултуур, 6 гар угаалтуур суурилуулж, агааржуулалтын асуудлыг шийдвэрлэн хүүхэд хүлээж авах бэлтгэлийг

хийж цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг сайжруулсан байна. Энэ удаагийн шалгалтаар ажиллах эмчийн асуудал шийдэгдээгүй, анхны тусламж үзүүлэх эм тарианы бүрдэл дутуу, хүүхдэд өгч байгаа хоолны илчлэгийг дотооддоо тооцож дүгнэлт хийгээгүй зэрэг дутагдлууд илэрч, арилгах талаар зөвлөмж заавар өглөө.