Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.06.13

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газар, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрууд хамтран “Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сарын аяныг улс орон даяар зохион байгуулж байна.

Уг сарын аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг гаргаж газрын даргаар батлуулан ажиллаж байна. Аяны хүрээнд Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбар, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн говийн бүсийн салбаруудад Эрчим хүчний тухай хууль, Зөрчлийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам стандартын хэрэгжилтийг хангуулах өнөөгийн түвшинг тогтоож үнэлгээ дүгнэлт өгөх зорилгоор төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар нийт 6 дутагдал илэрч улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагаар үүрэг даалгавар өглөө.