Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.06.04

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалах, хүүхдэд тулгамдаж буй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх зорилгоор “Хүүхдийн дуу хоолой ба үр нөлөө” өдрийг зохион байгуулахаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 10 дугаар тогтоол 2017 оны 01 дүгээр сарын 31-нд гарч, 12 чиглэлээр хэлэлцүүлэг, ярилцлага, нүүр тулсан уулзалт зохион байгуулах хуваарийг баталсан билээ.

 

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр Мэргэжлийн хяналтын газар чиглүүлэгч байгууллагаар ажиллаж, бүлгийн 9 гишүүдийн хамт  “Нүүр тулсан уулзалт”-ыг зохион байгууллаа.

Уулзалтанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Өлзийбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших, МХГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч И.Тогооч, Боловсрол, соёлын хяналтын улсын байцаагч Л.Ганбат болон төвийн 5 ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтнууд, сурагчдын төлөөлөл 27 хүүхэд оролцон, интернэт, фэйсбүүк, чихэвчний хэрэглээ, ухаалаг гар утас, РС тоглоомын газруудын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцож, дараах асуудлуудыг төлөвлөгөөнд тусган батлуулж хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.Үүнд:

1.      Сургууль бүрт “Цахим орчны хэрэглээг хянах, сөрөг нөлөөллийн талаар сургалт сурталчилгаа хийх ажлын хэсэг”-ийг анги удирдсан багш, эцэг эхийн төлөөлөлтэй байгуулан, нөлөөллийн арга хэмжээг үзүүлж, үр дүнг тооцон ажиллах

2.      Цахим орчны сөрөг нөлөөллийн талаар Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар , Эрүүл мэндийн газар  сургалтын материал, зөвлөмж, постер, шторк гарган сар бүр түгээх

3.      Цахим халдлага ба нөлөөлөлд өртсөн хүүхдэд туслах, зөвлөгөө өгөх нээлттэй утсыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн  газар ажиллуулах

4.      РС тоглоомын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж стандарт хангаж буй эсэхийг тогтоон дүгнэлтийг аймгийн Засаг даргад хүргэх зэрэг ажлыг төлөвлөгөөнд тусган ажиллахаар боллоо.