Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

1.   

      2018.05.31

      "Хүүхдийн баяр” болохтой холбогдуулан аймгийн төвийн хүнсний худалдааны газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн хүүхдийн бэлэг болон түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнд нэг бүрчлэн хяналт хийж ажиллагсдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх тухай”, “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний тээвэрлэлтийн аюулгүй байдалд хяналт тавих”, “Дотоодын хяналт шалгалтыг сайжруулах тухай” зөвлөмж тараалаа.

 

Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орсон, хүний биед ялгарсан хортой бодисууд нь ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний салст бүрхэвчийг үрэвсүүлдэг. Үрэвслийн улмаас гэдэсний шингээх, боловсруулах чадвар нь алдагдан, хөдлөх үйл ажиллагаа нь нэмэгддэг. Эдгээр өөрчлөлт нь халдвартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш гол төлөв 2-5 цагийн дараа илэрдэг бөгөөд гэдэс өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх /хоногт 10-15 удаа хүртэл/, халуурах, бие сульдах, шөрмөс татах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийхийг зөвлөж байна. Ингэхдээ хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг сайтар шалгах, лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх, өндөг,  майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах, хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй, хариуцлага хүлээх чадваргүй, эргэн холбогдох боломжгүй нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна.