Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2018.05.30

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Мэргэжлийн хяналтын газрын Хүүхэд гэр бүлийн зөвлөлөөс "Аз жаргалтай гэр бүл өдөрлөг"-ийг зохион байгууллаа. Хүүхдэд зөв хүмүүжил олгох,  ирээдүйд сайн хүн болон төлөвших  орчин бол халуун дулаан, элэг бүтэн, аз жаргал дүүрэн гэр бүл юм.

Хүүхэд бүхэн монгол ёс заншил, түүх намтараа мэддэг, аав ээж, ахмад настнаа хүндэлдэг, эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг хүн болж төлөвшихийн  тулд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой өсч торних учиртай. Хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж, тэдний төлөвшил хүмүүжил ямар байгаагаар тухайн улс орон, байгууллага, гэр бүлийн хөгжлийн түвшинг тодорхойлж болно. Тиймээс улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл саруул, эрдэм боловсролтой өсч торних, хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд нь томчууд бидний хайр халамж, үлгэр дууриалал хамгаас чухал юм. 

Айл гэрийн амин эрдэнэ, эх орны гэрэлт ирээдүй- хүүхэд багачууд минь нүд нь гэрэлтэй, нүүрэндээ жавхаатай, инээд хөөрөөр бялхаж, гэр бүл бүхэн аз жаргалаар дүүрэн байх болтугай.