Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2017.11.16

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүүхдийн тоглоомын эрх зүйн орчин, импортлолт, баталгаажилт, худалдаалалт, хэрэглээний аюулгүй байдлын талаарх "ИМПОРТЫН ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.  Сургалтанд хүүхдийн тоглоом импортлогч, худалдан борлуулагч ААН, цэцэрлэгийн эрхлэгч нар хамрагдлаа. 

Тоглоомын тусламжтайгаар таны балчир үр эхлээд ажиглан харж, дараа нь хүрч, гартаа атгаж, амандаа хийх зэргээр хорвоотой танилцаж эхэлдэг. Иймд хүүхэддээ тоглоом сонгохдоо юуны өмнө аюулгүй байдлыг анхаарах нь тун чухал гэдгийг санах хэрэгтэй. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хүүхдийн тоглоомын стандарт эрүүл ахуйн шаардлагыг заавал мэддэг байх шаардлагатай.  Хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улсын стандартчиллын байгууллагын ISO:8124 "Тоглоомын аюулгүй байдал" багц стандартуудыг Монгол улсын стандартаар баталсан. Энэхүү багц стандартууд нь 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

-  MNS ISO 8124-1:2011- Тоглоомын аюулгүй байдал. 1-р хэсэг.Физик болон механик шинж чанараар аюулгүй байдлыг тодорхойлох

-  MNS ISO 8124-2:2011- Тоглоомын аюулгүй байдал. 2-р хэсэг. Шатамхай байдал

-  MNS ISO 8124-3:2011- Тоглоомын аюулгүй байдал. 3-р хэсэг. Тодорхой элементүүдийн шилжилт

-  MNS ISO 8124-4:2011- Тоглоомын аюулгүй байдал. 4-р хэсэг. Гадна ба дотор ашиглагддаг савлуур болон гулгуур болон түүнтэй адил тоглоом

Зөвлөмж

v  Цөөн тооны чанартай тоглоом худалдаж авах зорилго тавь.

v  Үнийг нь хар, маш хямд тоглоом ихэвчлэн аюултай химийн бодис агуулсан байдаг учир худалдан авахаас зайлсхий.

v  Тоглоомыг үнэртэж үз! Маш хурц үнэртэй болон хүрэхэд тааламжгүй мэдрэмж төрүүлж буй тоглоомыг бүү худалдаж ав.

v  Хүүхэд тоглоомыг унагах, эвдлэх, мушгих, түлхэх, шидэх зэрэг тохиолдолд хурц үзүүртэй эсвэл хэт жижиг хэсэг болон задрах эд анги тоглоомонд байгаа эсэхийг шалгаж үзсэнээр үүнээс шалтгаалан гэмтэх, залгих гэх мэт эрсдлээс хамгаалахболно.

 

v  Аливаа шинэ тоглоомыг задлаад ууршиж болох зарим нэг аюултай бодис ууршиж дуустал хэсэг хугацаанд хүүхдийн өрөөний гадна байлгаарай.