Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2017.11.14

Мал аж ахуйн салбарын өвөлжилт болон мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллах тухай албан тоотыг 15 суманд хүргүүлээд байна. 2017 оны 11 сарын 14-ний өдрийн отор нүүдлийн мэдээгээр тус аймагт Төв, Хэнтий, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн 106 өрхийн

140 гаруй мянган мал, Дундговь аймгаас бусад аймаг, сумдын нутагт 104 өрхийн 75.6 мянган мал оторлож байна. Цаашид өвөлжилтийн байдал хүндэрч, отор нүүдэл нэмэгдэж сум хооронд болон гадны аймаг сумдаас мал ихээр орж ирэх хандлагатай байгаа тул сумдын Засаг дарга, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэнүүд, малын эмч нар онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллана уу.. Үүнд:

1. Сумдын удирдлагууд өөрийн сумын бэлчээрийн даацад тохируулан гаднаас отроор орох боломжит малын тоо, судалгааг урьдчилан гарган орон нутгийн шийдвэр гаргах болон отроор өрх, мал оруулах сумдын удирдлагууд тухайн сумдтай гэрээ байгуулан малчдын ая тухтай оторлох нөхцөл байдлыг хангахад хамтарч ажиллах

2. Отроор ирж буй малчин өрхийг урьдчилан тандаж, мал эмнэлгийн шинжилгээний бичиг, тухайн орон нутгийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн өөрийн суманд нэвтрүүлэх дамжин өнгөрүүлэх, бүртгэл судалгаатай ажиллах

3. Амьд мал, амьтны шилжилт хөдөлгөөнд онцгой анхаарах, халдварын голомттой бүсээс мал амьтан оруулахгүй байх, отор нүүдэл хийж байгаа малчдаас мал нь эрүүлийг нотлох гарал үүслийн бичиг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг малын эрүүл мэндийн дэвтрээс нь шалгаж үзэх

4. Мал амьтанд үзлэг, тандалт хийх, мал махыг тээвэрлэж дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэлд гарал үүслийн гэрчилгээтэй мал мах тээвэрлэж байгаа эсэхийг шалгах

5. Халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад шуурхай мэдээллэх шаардлагатай