Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2017.08.15 Малын гоц халдварт А зэрэглэлийн шүлхий өвчин Өлзийт, Гурвансайхан, Сайнцагаан сумдын нутаг дэвсгэрт гарч өвчлөлийн голомт нэмэгдэж байгаатай холбогдуулан  өндөржүүлсэн бэлэн байдал зарлан аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн /аймгийн Мал эмнэлэг,  Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, сумдын ЗДТГазрын мэргэжилтэн/  нар хамтран ажиллаж байна

.  

Голомтод нийт 190 өрхийн 230047 мал байна. Одоогоор 27 өрхийн 428 малд  өвчний шинж тэмдэг илэрч тусгаарласан, 20 өрхийн 193 малыг  / 109 хонь, 70 ямаа, 14 үхэр / устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийлгүүлж, хорио цээрийн дэглэм зөрчсөн Гурвансайхан сумын 1 иргэнд мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч шийтгэврийн арга хэмжээ авч мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Өвчний голомт үүссэн сумдад /Сайнцагаан-д 12, Гурвансайхан-д 12, Өлзийт-д 15/ пост тус тус гарган хүн малын хөдөлгөөнийг хязгаарлан хянах, ариутгал халдваргүйжүүлэлт, тэдний үйл ажиллагааны явц байдалд аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн, улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна.

Гурвансайхан, Хулд, Сайнцагаан, Луус, Өлзийт, Өндөршил сумын 934427 малыг вакцинжуулалтад  хамруулахаар төлөвлөн нийт 19 хэсэг 2017 оны 08 сарын 10-ний өдрөөс эхлэн гарч одоогоор 10,7% тай буюу 187 өрхийн 99695 малыг вакцинжуулсан явцтай байна.

 

Мал үржлийн хяналтын улсын байцаагч 2017 оны 08 сарын 09-ний өдөр шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ОХУ-д 05 сард үйлдвэрлэсэн 500,500 тун вакцины тээвэрлэлт, хадгалалтын байдалд хяналт тавихад УНЯ 21-51 дугаар бүхий хөргүүртэй, 008388 дугаар бүхий лацтай битүү машинаар 5,50С-ийн хэмд тээвэрлэгдэн ирж, аймгийн мал эмнэлэгт хөргүүртэй, харанхуй өрөөнд 6,70С хэмд түр хадгалалтанд оруулан хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд тараагдаж явуулын хөргөгчинд авч явж байгаа нь уг вакциныг 2-80С хэмтэй хуурай, харанхуй орчинд тээвэрлэх, хадгалах нөхцөл байдал зөрчигдөөгүй байлаа.