Хяналт шалгалтын мэдээ
Open Panel

2017.07.17

Баяр наадам, найр хурим, байгууллагын аялал зугаалга ихэсч байгаатай холбогдуулан олныг хамарсан арга хэмжээнүүдийн үед, хоол хүнсээр дамжих халдвар, хоолны хордлого гарч болзошгүй тул хоол хүнсээр дамжих өвчин болон бусад шинэ халдварын сэжигтэй тохиолдол гарсан үед халдварт өвчний дэгдэлтийг

эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах мэдээллийг яаралтай мэдээлж анхны арга хэмжээг авч ажиллахыг ард иргэдэд зөвлөж байна.

Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:

• Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах, лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.

• Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтад анхаарах:
• Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
• Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх

• Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос дээшгүй цаг хадгалах.
• Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах
Хоол хүнсийг бэлтгэх , хэрэглэх зөв дадал эзэмших

• Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах

• Жимс, ногоог буцалсан бүлээн усаар угааж хэрэглэх

• Усыг буцалгаж уух

• Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, бэлтгэх вандан модыг тусд нь хэрэглэж, угааж занших

• Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх
Хэрэв хоол хүнстэй холбоотой хүний биед дараах шинж тэмдэг илэрвэл (суулгах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх/  эмчид яаралтай хандах.