Танилцуулга
Open Panel

ДУНДГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА

 

Манай байгууллага анх 2002 онд хяналтын чиг үүрэг бүхий албад нэгдэж өнөөгийн Мэргэжлийн хяналтын газар шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдан анхны даргаар Чулууны Оюундулам томилогдож 2015 оны 7 сар хүртэл энэ байгууллагыг удирдан ажилласан. 2015 оны 7 сараас манай Мэргэжлийн хяналтын газрын даргаар Шоотонгийн Төрбат томилогдон ажиллаж байна.

Манай байгууллага нь Төрийн Захиргаа-Эрсдэлийн удирдлагын хэлтэс, Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс, Байгаль орчин, Дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс гэсэн 3 хэлтэстэй, Хими, нян судлалын итгэмжлэгдсэн лабораторитой ур чадварын шаардлага хангасан мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангагдсан хамт олон.

Байгууллагын дэргэд Мэргэжлийн хяналтын газрын Даргын зөвлөл, Ёс зүйн хороо, Дотоод хяналтын нэгж, Өмч хамгаалах комисс,  Хүүхдийн хөгжлийг дэмжих ажлын хэсэг, Залуучуудын хөгжлийг дэмжих ажлын  хэсэг, Ахмад настныг дэмжих ажлын хэсэг , Урлаг спортыг хөгжүүлэх ажлын хэсэг тус тус томилогдон ажиллаж байна

Бидний эрхэм зорилго:Дундговь аймгийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сахиулах иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх эрхийг хангах чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Бидний уриа: Эрсдэлд суурилсан хяналтын шинэ тогтолцоог нэвтрүүлж “Зөвлөн туслая, Эрсдэлээс сэргийлье, хамтдаа хөгжье” гэсэн уриатай ажиллаж байна.

 Байгуулагын ажлын үзүүлэлтийг  сүүлийн 5 жилээр дүгнэвэл

1.2017 онд  их дунд эрсдэлтэй  үнэлэгдсэн  419 обьектыг төлөвлөгөөт хяналт  шалгалтанд хамруулсан.

2. Иргэдийн аюулгүй байдал алдагдсан тухай өргөдөл гомдол хүсэлтээр төлөвлөгөөт бус шалгалтыг сүүлийн 5 жилд 501 обьектод хийсэн байна

3. 2016, 2017 оныг гүйцэтгэлийн хяналт шалгалтын чанарыг сайжруулах жил болгон зарлаж Өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, хяналт шалгалтын үр дүнг сайжруулах зорилгоор 2017 2018 онд нийт 406 обьектод гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийсэн.

4. Хүний амь нас эрүүл мэнд, нийгэм болон хүрээлэн буй орчны аюулгүй байдалд шууд болон шууд бусаар ноцтой аюул хор хохирол учруулж болохуйц эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сүүлийн 5 жилд Зөвлөн туслах үйлчилгээ 816, Урьдчилан сэргийлэх хяналт 1695, Хяналт шинжилгээ 421, Тандалт судалгаа 1193 обьектод хийсэн байна.

 6.  Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхэд учирч болзошгүй  хор хохиролыг тооцох зорилгоор  2018  онд 2652 обектод Эрсдэлийн үнэлгээ хийснээс харахад  166 обьект их эрсдэлтэй  үнэлэгдсэн байна.

7.  Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох зорилгоор шалгагдсан иргэн, аж ахуй нэгж байгууллагад 2018 онд 236 албан шаардлагаар  хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан ажилласан.

8.  Байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн хууль бус үйл ажиллагааг зогсоох, бусдад учруулсан хохирлыг төлүүлэх зэргээр сүүлийн 5 жилийн хугацаанд 280 акт үйлдэж, хуульд заасны дагуу  132172.0 мянган   төгрөгийн захиргааны шийтгэл ноогдуулж орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн үзүүлэлттэй байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2013 онд Стандарт хэмжилзүйн хэлтсээс Хими нян судлалын лаборатори шилжиж ирснээс хойш аймгийн хөрөнгө оруулалтаар 62.5 сая төгрөгийн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 34 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангагдаж хүнс орчин, гоо сайхан, ахуйн хэрэглээ, хөгц мөөгөнцөр зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын дотоод халдвар хамгаалалд 61 нэр төрлийн  шинжилгээг 359 үзүүлэлтээр хийн ажиллаж байна.

Манай  лаборатори  нь  аймгийн  хэмжээнд  байгууллага,  иргэд,  хүн  амын  дунд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг шинжилгээний орчин үеийн арга аргачлалаар шинжилж өөрийн үйл ажиллагаанд монгол улсын 2007 оны шинэ стандартыг нэвтрүүлэн ажиллаж лабораторийн итгэмжлэлийн хугацаагаа сунгуулаад байна.

Мэргэжлийн хяналтын газрын ажлын байр нь 2011 онд ашиглалтанд орсон kонтор, лабораторийн зориулалттай 2 давхар тоосгон барилга, ажилчдын өрөө, иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон сургалтын заал, ажилчдын эрүүл ажиллах нөхцөлийг хангаж ажлын байрны ая тухтай орчинг бүрдүүлсэн цайны өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, амралтын өрөөтэй. Долоо хоног бүр 2 цаг спортоор хичээллэж, өдөр бүр ажлын байрны дасгал хийж хэвшсэн. Олон нийтийн урлаг спортын арга хэмжээнд тасралтгүй амжилттай оролцож эрүүл мэндийг дэмжигч байгууллага болсон. Ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор  жил бүр уламжлал болгон урлагийн үзлэг, айрагны баяр, цасны баяр, шилжин явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулж хэвшсэн. Байгууллагын түүх хамт олны ажлын үе үеийн амжилтын үзүүлэнг байршуулсан “Түүхэн алдар”-ын танхим, иргэдэд нээлттэй хүрч ажиллах “Зөвлөгөө мэдээлэл”-ийн төвийг байгуулан ажиллаж байна.

Ажилчдын нийгмийн баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж, ажилчдад өдөр тутам хоолны мөнгө болон, түлээ нүүрсний хөнгөлөлт өгөх, ээлжийн амралтаараа нутагтаа амарсан төрийн албан хаагчдад замын зардлын хөнгөлөлт олгож ажилчдын  сууцыг захиалан бариулж 6 айлыг орон сууцны зээлд хамруулсан.

Аймгийн засаг даргад хүсэлт тавьж “ЭКО хаус хотхон” барих 2,7 га газрыг шийдвэрлүүлэн 700 метр  хашаа барьж, 3500 мод тарьж, 10 дүнзэн байшингийн торх угсарч, 32 айлыг дэд бүтцэд /цэвэр, бохир ус, цахилгаан/ холбуулах ажлыг хийж, ажилчдын хаус барих нөхцөлийг бүрдүүлэн газрыг хуваарилж өгсөн.

  Манай байгууллага нь

·       2009 онд Ёс зүйтэй төрийн албыг  манлайлан 1-р байр эзэлж  “Бүтээлч хамт олон”,

·        2010 онд Төрийн албаны стандартуудыг хангах улсын үзлэгээр 1-р байр эзэлж Төрийн албаны салбар  зөвлөлийн хүндэт өргөмжлөл,

·       2011 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын системдээ 3-р байрт шалгарч

·       2013 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Сайн засаглалыг бэхжүүлэгч байгууллага”, “Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллага” хамт олон болсон.

·       2014 онд Ил тод худалдан авалт ба хууль дүрэм бодит амьдралд аяны “Хамгийн хамгийн” байгууллага

·       2016 онд “Ахмадад ээлтэй байгууллага” –аар шалгарсан

Тус газар нь аймгийн ИТХ, ЗДТГ-тай ажлаа нягт уялдуулан ажиллаж аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг тогтмол “А” үнэлгээтэй биелүүлж мониторинг үнэлгээгээр  Агентлагуудаас 3-р байранд 3 удаа, 2-р байранд 2 удаа, 2017 оны ажлаараа 1-р байрт шалгарч, Төрийн хяналт шинэчлэлийг орон нутагт хэрэгжүүлж гүйцэтгэлийн хяналт шалгалтын чанарыг сайжруулах аж ахуй нэгж байгууллагуудад эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд бүтээлч санаачилга гарган үр бүтээлтэй ажиллаж 2017 онд аймгийн “Тэргүүний хамт олон”-оор, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын системдээ 4-р байрт тус тус шалгарсан амжилтаар дүүрэн байна.  

 

 

Манай хамт олон аймаг орон нутаг, бүс, улсын чанартай зохион байгуулагддаг  уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож бүс, улсын чанартай тэмцээнээс

·       2012  онд МУ-н хяналт шалгалтын 90 жил, Мэргэжлийн хяналтын байгууллагын 10 жилийн ойн Төвийн бүсийн урлагийн наадамд дэд байр

·       2015 онд Мэргэжлийн хяналтын байгууллагын “Говийн бүс”-ийн Гар бөмбөгиийн тэмцээнд алтан медаль,

·       2017 онд “Говь хээрийн бүс”-ийн Гар бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль

·       2017 онд Мэргэжлийн хяналтын байгууллага Нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жил, Мэргэжлийн хяналтын ажилтны спортын II наадамд Говь хээрийн бүсийн баг тамирчид эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль, эрэгтэй гар бөмбөгийн төрөлд мөнгөн медаль , эмэгтэй гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж багийн дүнгээр 2-р байрт шалгарлаа.

 Манай хамт олноос:

·       “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 2,

·       “Алтан гадас” одонгоор 6,

·       “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 9,

·       “Төрийн албаны тэргүүний ажилтан” 4,

·       “Төрийн хяналтын тэргүүний ажилтан” 2,

·       “Улсын хяналтын тэргүүний ажилтан” 17

·       Мэргэжлийн хяналтын газрын “Жуухбичиг”-ээр 17,

·       Салбаруудын “Тэргүүний ажилтан” 21,

·       Салбаруудын “Жуух бичиг”-ээр 20,

·       Аймгийн “Тэргүүний ажилтан”-аар 4 хүн шагнагдсан амжилттай байна.