Мэндчилгээ
Open Panel

МЭНДЧИЛГЭЭ

Манай байгууллагын вэб хуудсаар зочилж байгаа та бүхэнд Мэргэжлийн хяналтын газрын хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 58, Засгийн газрын 162 дугаар тогтоолоор Улсын мэргэжлийн хяналтын газрыг байгуулж, хяналтыг нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн нь төр засгаас мэргэжлийн хяналтын байгууллагын нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг үнэлж байгаагийн илэрхийлэл болсон юм. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн хяналтын газар нь боловсон хүчний болон материаллаг баазаар бэхжиж, салбарын мэргэшсэн чадварлаг багийн бүрэлдэхүүнтэй, орчин үеийн багаж төхөөрөмжөөр тоноглогдсон лоборторийн шинжилгээтэй хяналтын чиг үүргээ биелүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх нөхцөлийг хангах, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирлээ.
Монгол Улс эрчимтэй хөгжлийн замд гарах сайхан бололцоо нээгдэж байгаа хэдий ч эдгээр асуудлыг дагаад хүн ам, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа нь мэргэжлийн хяналтын байгууллагыг шинэ түвшинд ихээхэн хариуцлагатай, мэргэжлийн өндөр мэдрэмжтэй ажиллах шаардлагыг улам нэмэгдүүлж байна.
Бид нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад тулгуурлан мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хяналт шалгалтыг хийдэг болсноор төрийн хяналтыг эрсдэлтэй, аюултай цэгт чиглүүлэх боломжийг бий болгосны зэрэгцээ хяналт шалгалтад хяналтын хуудсыг нэвтрүүлж, ААНБ-ыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа хийх, үйл ажиллагаанд нь зөвлөн туслах, сургалт явуулдаг болсон нь хяналт шалгалтын дүн, шийдвэр гаргах үйл явцыг шалгуулагч этгээдэд ойлгомжтой ил тод болгож чадлаа. Монгол улсын засгийн газраас хяналт шалгалтын давхардлыг арилгах, ил тод байдлыг хангах, зорилгоор шилэн хяналтын цахим системд нэвтэрч байгаа нь төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх иргэд, аж ахуй нэг байгууллага хяналт шалгалтын талаархи мэдээллийг түргэн шуурхай авах таатай нөхцөлийн бүрдүүлж байна.
Бид төрийн хяналт шалгалтын бодлогыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, аюулгүй байдлын бодлого цогц байх, эрсдлийг бодитой тодорхойлж, бууруулах зарчимд үндэслэн нэгдмэл, харилцан уялдаатай, үр нөлөөтэй хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна.Бидний зорьсон зорилго, үйлс бид бүхний сэтгэл зүтгэл, хүчин чармайлтаар хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА                 Ш.ТӨРБАТ